logo
Бямба гарагаас ихэнх нутгаар хүйтэрнэ

Бямба гарагаас ихэнх нутгаар хүйтэрнэ

2024/03/20
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр ойрын хоногуудад буюу 3 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд нийт нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байх боловч 3 дугаар сарын 22-ны өдрөөс баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 23-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, салхины хурд 20 м/с хүрч ширүүсч цасан шуурга шуурч, 23-ны өдрөөс ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна.
 
Иймд иргэд, малчид, тээврийн хэрэгслийн жолооч нарт анхааруулахад
 
- Малаа ойрын бэлчээрт бэлчээж, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх;
 
- Онц шаардлагагүй тохиолдолд хол ойрын замд зорчихгүй байх;
 
- Зайлшгүй шаардлагаар зорчих тохиолдолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, шатахуун, дулаан хувцас, хоол хүнсний нөөцтэй явах, бага насны хүүхдийг авч явахгүй байх;
 
- Баталгаагүй зам, гүүр гарамгүй газраар зорчихгүй байх;
 
- Гол, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байх;
 
- Цаг агаарын мэдээг тухай бүр хүлээн авч, мэргэжлийн байгууллагын гаргаж буй зөвлөмжийг дагаж мөрдөхийг анхааруулж байна.
 
 
Эх сурвалж: ОБЕГ

Сэтгэгдэлүүд

Дээш