logo
Буга галт тэргэнд дайруулжээ

Буга галт тэргэнд дайруулжээ

2023/11/20

Богдхан уулын дархан цаазат газрын Төр хурахын амны чиглэлд хоёр буга төмөр замын хамгаалалтын хашааг давж орсноор галт тэргэнд дайруулсан осол гарчээ. 

Ослын талаарх мэдээллийг анх 2023 оны 11 дүгээр сарын 17-ны 22:40 цагт машинист н.Батхишиг Төмөр замын удирдах газарт өгчээ. 

Тус мэдээллийн дагуу Богдхан уулын Хамгаалалтын захиргаа болон Төмөр замын Цагдаагийн газраас бүрэлдэхүүн ажилласан байна. 

Эх сурвалж: Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа

Сэтгэгдэлүүд

Дээш