logo
160 мянган тонн коксжих нүүрс биржээр арилжлаа

160 мянган тонн коксжих нүүрс биржээр арилжлаа

2023/11/10
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 25 багц буюу 160 мянган тонн коксжих нүүрс арилжлаа. Арилжаанд 4 худалдан авагч оролцсон бөгөөд тонн тутмыг 132 ам.доллароос эхлэн дуудаж, 151 ам.долларт хэлцэл хийгдлээ.
 
Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 58 удаагийн арилжаагаар 979.2 сая ам.долларын үнэлгээ бүхий 7840 мянган тонн нүүрсийг Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан арилжаалав. Нүүрсийг биржээр арилжсанаар 397 сая ам.долларын нэмэлт орлого олоод байна.
 
Эх сурвалж: Эрдэнэс Тавантолгой ХК

Сэтгэгдэлүүд

Дээш