logo
Есөн уулзварын гэрлэн дохионы цахилгааны кабельд гэмтэл гарчээ

Есөн уулзварын гэрлэн дохионы цахилгааны кабельд гэмтэл гарчээ

2023/07/24
Их хэмжээний бороо орсны улмаас өнөөдөр буюу 2023 оны долоодугаар сарын 24-ний өдрийн 08 цагийн байдлаар 9 уулзварын гэрлэн дохионы цахилгааны кабельд гэмтэл гарсан байна.

Тодруулбал, 
 
- ШУТИС уулзвар,
- 10 дугаар хорооллын уулзвар,
- Сансрын тунелын баруун уулзвар,
- 2 дугаар төрхийн уулзвар,
- Нарны гүүрний баруун болон зүүн доод уулзвар,
- Гэмтэл согог судлалын үндэсний төвийн уулзвар,
- 1 дүгээр хорооллын арын замтай холбосон уулзваруудад гэмтэл гарсан байгааг хэвийн ажиллагаанд оруулахаар шуурхай ажиллаж байна.
 
Улаанбаатар хотод 2023 оны зуны их засварын хугацаанд шинээр татах дулааны гол шугам сүлжээг солих ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн V хороо СУИС уулзвар, Хүнсний 4 дүгээр уулзваруудын гэрлэн дохиог түр хугацаагаар унтрааж буулгасан байгаа тул жолооч болон явган зорчигч та цагдаагийн биет зохицуулагчийн хөдөлгөөн зохицуулах дохиог баримтлан замын хөдөлгөөнд соёлтой оролцоно уу.
 
 
Эх сурвалж: Замын хөдөлгөөний удирдлагын төв

Сэтгэгдэлүүд

Дээш