logo
ГИХГ: Цахим хүсэлт шийдвэрлэлтийн ямар шатанд байгааг хянах боломжтой

ГИХГ: Цахим хүсэлт шийдвэрлэлтийн ямар шатанд байгааг хянах боломжтой

2023/05/08

Гадаадын иргэн, харьяатын газар виз, оршин суух зөвшөөрлийн 12 төрлийн үйлчилгээг цахимжуулсан бөгөөд эдгээр цахим үйлчилгээний хүсэлтүүд шийдвэрлэлтийн ямар шатанд явааг хянах боломжтой. Тодруулбал, Гадаадын иргэний уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд хүсэлтийн шийдвэрлэлтийн явц буюу төлвийг цахим үйлчилгээний eimmigration.mn системд өөрийн бүртгэлтэй хаягаар нэвтэрч харах боломжтой бөгөөд хүсэлт илгээгдсэн бол “Хүсэлт илгээсэн”, хүсэлтийг хүлээн авч хянаж байгаа тохиолдол “Шалгаж байна”, хүсэлтийг бүрэн шийдвэрлэсэн бол “Олгогдсон” зэргээр төлөвүүд харагдах юм.

Мөн төлөв шинэчлэгдэх бүрд буюу виз, оршин суух зөвшөөрөл олгохоор зөвшөөрсөн, татгалзсан, хүсэлтийг буцаасан, нэмэлт шалгалт шаардлагатай, үнэмлэх хэвлэгдсэн талаар цахим системд бүртгэлтэй и-мэйл хаягаар тухай бүр хариу мэдэгдэл илгээж байна.

Эх сурвалж: ГИХГ

Сэтгэгдэлүүд

Дээш