logo
Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт, шалгалт явуулж байна

Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт, шалгалт явуулж байна

2023/03/29
Цагдаагийн байгууллагаас энэ оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийслэл хотод мах, махан бүтээгдэхүүн худалдан борлуулах үйл ажиллагаа явуулж буй зах, худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй мал, маханд иргэн, аж ахуй нэгж байгууллагуудтай хамтран байнгын хяналт тавьж байна.
 
Хяналт, шалгалтын үеэр нийт 1267 тээврийн хэрэгслээр 48.358 ширхэг мал, махны гарал үүслийн гэрчилгээг шалгахад гарал үүслийн гэрчилгээгүй мал, мах тээвэрлэсэн зөрчил илэрлээ.
Тухайлбал, энэ сарын 22-ны өдөр иргэн Г, Б нар нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрээс хуурамч гарал үүслийн бичиг баримт бүрдүүлж, 33 тооны адуу тээвэрлэн ирснийг материалжуулан шалгаж байна.
 
Иймд иргэн та малын хулгайн гэмт хэргийн талаарх мэдээ, мэдээллийг цагдаагийн байгууллагын 102, 262425 дугаарт мэдэгдэнэ үү гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс мэдээллээ.

Сэтгэгдэлүүд

Дээш