logo
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?

2023/02/28

2023 оны хоёрдугаар сарын 27-ноос 2023 оны гуравдугаар сарын 06-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Ойрын 2 хоногтоо нутгийн зүүн хэсгээр салхитай байх боловч гуравдугаар сарын 1-нээс ихэнх нутгаар дулаарна.

Хур тунадас: 27, 28-нд Хэнтийн уулархаг нутаг, Халх голын саваар, 3 дугаар сарын 4-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 28-нд тал, хээрийн нутгаар, 4-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 14-19 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 4-9 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.

Сэтгэгдэлүүд

Дээш