logo
ЗТХЯ: Хамтарсан зохицуулах хорооны хурал боллоо

ЗТХЯ: Хамтарсан зохицуулах хорооны хурал боллоо

2023/02/03

Зам, тээврийн хөгжлийн яам, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллага (ЖАЙКА)  хамтран “Монгол Улсын зам цаг уурын нөхцөлд тохирсон авто замын хучилтын технологийн чадавхыг сайжруулах” төслийг 2019 оноос хойш дөрөв дэх жилдээ хэрэгжүүлэн амжилттай дуусган, хамтарсан зохицуулах хорооны хурлыг өнөөдөр /2023.02.02/ зохион байгууллаа.

Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд "Монгол орны байгаль цаг уурын нөхцөлд тохирсон авто замын хучилтын технологийн чадавхыг сайжруулах техникийн хамтын ажиллагааны төсөл”-ийг хэрэгжүүлэхэд бүхий талаар дэмжлэг туслалцаа үзүүлсэн ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи болон япон мэргэжилтнүүд та бүгдэд талархлаа илэрхийлье. 

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж Монгол Улсад ирж ажиллах боломжгүй болсон ч  төслийн хэрэгжих хугацааг нэг жилээр сунгаж, бид бүгд идэвхтэй хамтран ажилласны үр дүнд төсөл амжилттай дууслаа. 

Өнгөрсөн  хугацаанд төсөлтэй холбоотой 2 стандартыг боловсруулан Стандарт, хэмжил зүйн газрын даргаар батлуулан хэрэгжүүллээ. Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын төв лабораторид 30 нэр төрлийн 46 ширхэг тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслийг нийлүүлж, лабораторийн туршилт хийх сургалтуудыг амжилттай зохион байгуусан. Мөн 2021 онд ЗТХЯ, ЗТХТ-с 2 загвар төслийг, 2022 онд Нийслэлийн замын хөгжлийн газраас мөн 2 загвар төслийг санхүүжүүлж, нийт 4 загвар төслийг амжилттай хэрэгжүүлэн, загвар төслийн эхний мониторинг үнэлгээ хийсэн байна.

Төслийн хүрээнд хийгдсэн туршилт, загварын төслийн талаар эрдэм шинжилгээний өгүүллэгийг хамтран бичиж, олон улсын хуралд илтгэл тавьж, эмхэтгэлд нийтлүүлж, 2019, 2022 онд  19 мэргэжилтнийг Япон Улсад сургалтад хамруулсан байна. Төслийн техникийн семинарыг 2022, 2023 онд 2 удаа зохион байгуулж, нийт 200 авто замын инженер, техникийн ажилтныг хамруулсаныг хэлэхэд таатай байна. Өнөөдрийн хамтарсан зохицуулах хорооны хурлаар төслийн хүрсэн үр дүнг эцэслэн дүгнэнэ"  хэмээн хэллээ.

Сэтгэгдэлүүд

Дээш