logo
УБТЗ уурхайчдын вагон захиалгыг 100 хувь хангаж байна

УБТЗ уурхайчдын вагон захиалгыг 100 хувь хангаж байна

2023/01/26

УБТЗ нь нийгмийн хариуцлагын хүрээнд дулааны цахилгаан станцуудын вагон хангалт, нүүрс тээврийг бүрэн хариуцдаг. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хот, төвийн бүсийн эрчим хүчний нийт хэрэглээний 70 хувь УБТЗ-аас шууд хамааралтай байдаг юм. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод суурьшлийн бүсүүд нэмэгдэхийн хэрээр нийслэлийн цахилгаан, дулааны хэрэглээ өсөх болсон.

Үүнийг дагаад ДЦС-уудын нүүрсний татан авалт ч нэмэгдсэн. Сүүлийн гурван жилийн орон нутгийн нүүрс тээврийн дүнг харвал, 2020 онд УБТЗ Шарын гол, Багануур, Шивээ-Овоо уурхайдаас ДЦС-ууд руу нийт 101207 вагоноор 6697680 тонн нүүрс тээвэрлэжээ. 2021 онд 106135 вагоноор нийт 7025801 тонн, 2022 онд 113212 вагоноор 7477957 тонн нүүрс тээвэрлэлээ.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Багануурын нүүрсний уурхай 1561 вагоны захиалга ирүүлснээс 2063 вагоноор хангаж, 1564 вагонд ачилт хийв. Шивээ-Овоогийн уурхай 1092 вагоны захиалга ирүүлнээс 1399 вагоноор хангажээ. Харин Шарын голын уурхай 637 вагон захиалга ирүүлснээс 780 вагоноор хангасан байна.     
 

Эх сурвалж: "УБТЗ" ХНН

Сэтгэгдэлүүд

Дээш