logo
Цас хусаж арилгах багаж хийжээ

Цас хусаж арилгах багаж хийжээ

2023/01/13

Төв аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн IV салааны алба хаагчид цас хусаж арилгах багаж хийж, бүтээлч ажил өрнүүллээ.

Тус багаж нь цас их орсон үед байгууллагын гадна талбай, замын цасыг хялбар аргаар хусаж арилгах зориулалттай.

Ингэснээр ажилтан, алба хаагчдын ажлыг хөнгөвчилж, иргэдийн аюулгүй байдлыг богино хугацаанд хангах боломжтой боллоо гэж Төв аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэлүүд

Дээш