logo
Элчин сайд Д.Гэрэлмаа Ромын Пап Францист Итгэмжлэх жуух бичгээ барив

Элчин сайд Д.Гэрэлмаа Ромын Пап Францист Итгэмжлэх жуух бичгээ барив

2022/12/26

Монгол Улсаас Гэгээн Ширээт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Гэрэлмаа 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Ромын Пап Гэгээн хутагт Францист Итгэмжлэх жуух бичгээ барив.

Энэ үеэр тэрбээр Гэгээн хутагт Францист Монгол Улсын  Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, Монгол Улс, Гэгээн Ширээт Улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал болоод цаашдын хэтийн төлвийн талаар санал солилцов.

Элчин сайд Д.Гэрэлмаа Гэгээн Ширээт Улсын Засгийн газрын тэргүүн, кардинал П.Паролин, Дэд тэргүүн, тэргүүн хамба Э.П.Парра, Гадаад улс орнуудтай харилцах асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга буюу Гадаад хэргийн сайд П.Р.Галлагер нартай тус тус уулзаж, XIII зуунаас улбаатай хоёр улсын харилцааг цаашид өргөжүүлэх асуудлаар санал солилцов. Энэ хүрээнд талууд Ватиканы архив, номын санд хадгалагдаж буй Монголын түүхтэй холбоотой баримт, эх сурвалжуудыг олж тогтоох судалгааны ажлыг үргэлжлүүлэх, эрүүл мэнд, боловсрол, хүмүүнлэгийн салбарт залуу боловсон хүчин бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх, мөн дэлхий дахинаа тулгамдаад буй уур амьсгалын өөрчлөлт, ядуурал, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа зэрэг асуудлаар хамтран ажиллах боломжуудын талаар ярилцав.

Сэтгэгдэлүүд

Дээш