logo
Хилийн бүс нутгуудад самар олборлож байгаа иргэдийг уулнаас буулгах арга хэмжээг хэрэгжүүлж байна

Хилийн бүс нутгуудад самар олборлож байгаа иргэдийг уулнаас буулгах арга хэмжээг хэрэгжүүлж байна

2022/12/20

Энэ оны 11 сарын 20-25-ныг хүртэлх хугацаанд тус хамгаалалтын захиргааны Цагаан-үүр хэсгийн байгаль хамгаалагч нар, сумын хилийн цэргийн дугаар ангитай хамтран  Хээгт, Дээрхийн гол, Дээрхийн нуруу зэрэг газруудаар хяналт шалгалтаар ажиллах хугацаандаа байгалийн дагалдах болох самар түүж байгаа иргэдтэй уулзаж, хуулийн зөвлөгөө, гарын авлага санамж өгч ажилласан байна.

Мөн 12 сарын 13-17-ныг хүртэлх хугацаанд байгаль хамгаалагч нар Байгалийн Дурсгалт Газар дахь Даяндээрхийн нуруунд самар түүж байгаа 11 машинтай 90 орчим иргэдийг уулнаас буулгаж ажилалаа гэж Хөвсгөлийн Улсын Тусгай Хамгаалалттай Газрын Хамгаалалтын Захиргаанаас мэдээллээ.

Сэтгэгдэлүүд

Дээш