logo
Улсад учирсан 3 тэрбум төгрөгийн хохирлыг төлүүлэхээр буруутай этгээдүүдийн хөрөнгийг ШШГБ-д шилжүүллээ

Улсад учирсан 3 тэрбум төгрөгийн хохирлыг төлүүлэхээр буруутай этгээдүүдийн хөрөнгийг ШШГБ-д шилжүүллээ

2022/12/16

Нийслэлийн прокурорын газраас “Хурдны зам” ХХК-ийн ерөнхий захирал Ш.Б, нягтлан бодогч Г.Б нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлжээ.

Тодруулбал, “Хурдны зам” ХХК-ийн ерөнхий захирал Ш.Б, нягтлан бодогч Г.Б нар нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор нэр бүхий компаниудаас эд хөрөнгө, бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр хуурамч санхүүгийн баримтууд бүрдүүлэн Татварын ерөнхий газрын нэгдсэн санд бүртгүүлж, 3.095.738.901 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн гэх хэргийг шүүхээс 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцээд, Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /Татвар төлөхөөс зайлсхийх/ Ш.Б-г 4 сая төгрөгөөр, Г.Б-г 1 сая төгрөгөөр тус тус торгосон байна.

Мөн улсад учирсан 3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор хэрэгт битүүмжлэгдсэн байсан Ш.Б-ийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгүүдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж шийдвэрлэжээ.

Сэтгэгдэлүүд

Дээш