logo
Хоорондоо үл зохилдох идээ, ундаа

Хоорондоо үл зохилдох идээ, ундаа

2022/10/24

Бид өдөр тутмын идээ ундаандаа дан дангаар нь хэрэглэхэд хэвийн хэдий ч хамтад нь хэрэглэвэл найруулсан хор мэт биеийг хямраадаг хоол хүнсийг мэдэхгүйгээсээ болж хэрэглэж байна. Тиймээс хүмүүсийн буруу хэрэглэх нь элбэг зарим хоол хүнсийг танилцуулъя.

• Хонины элгийг чинжүүтэй хамт идэж болохгүй.

• Сам хорхойг гахайн махтай хамт идэж болохгүй.

• Чанасан махны уурыг гаргалгүй идвэл харшилдаж хор болно.

• Түүхий махыг тараг тэргүүтэн цагаан идээ, архи мэтийн исгэлэн зүйл, гурил зэрэгтэй ойрхон байлгавал бие биедээ уур нь шингэх учир хэрэглэвэл хор болно.

• Загасны мах, сүү хоёр үл зохилдоно.

• Тахианы өндөг, загасны мах үл зохилдоно.

• Гүүний сүүг загасны махтай хамт идвээс бэтгэрнэ.

• Исгэлэн идээний зүйлийг түүхий сүүтэй хамт идэж болохгүй.

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

Сэтгэгдэлүүд

Дээш