logo
Гадаад зах зээлд борлуулсан нийт бүтээгдэхүүний 95 хувийг уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн эзэлж байна

Гадаад зах зээлд борлуулсан нийт бүтээгдэхүүний 95 хувийг уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн эзэлж байна

2022/10/07

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2022 оны эхний 8 сарын байдлаар 17.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 519.6 (3.1%) тэрбум төгрөгөөр өслөө.

Үүнд, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 12.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 83.3 (0.7%) тэрбум төгрөгөөр өсөхөд нүүрс олборлолтын салбарын борлуулалт 1,061.2 (37.8%) тэрбум төгрөг, уул уурхайн туслах үйл ажиллагааны борлуулалт 92.0 (4.0 дахин) тэрбум төгрөгөөр өсөхөд нь нөлөөлсөн байна.

Харин газрын тосны олборлолтын салбарын борлуулалт 237.6 (41.5%) тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолтын салбарын борлуулалт 683.9 (8.0%) тэрбум төгрөг, бусад ашигт малтмал олборлолтын салбарын борлуулалт 148.4 (60.8%) тэрбум төгрөгөөр тус тус буурчээ.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан нийт бүтээгдэхүүнээс 10.0 их наяд төгрөг буюу 58.8 хувийг гадаад зах зээлд борлуулсан байна. Гадаад зах зээлд борлуулсан нийт бүтээгдэхүүний 9.5 их наяд төгрөг буюу 95.0 хувийг уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн эзэлж байна.

Эх сурвалж: УУХҮЯ

Сэтгэгдэлүүд

Дээш