logo
Хурандаа Александр Кавалканти Симоныг хүлээн авч уулзав

Хурандаа Александр Кавалканти Симоныг хүлээн авч уулзав

2022/07/26

ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал С.Ганбямба, ЗХЖШ-ын Цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга хурандаа Ж.Молорболд, Энхийг дэмжих хэлтсийн дарга дэд хурандаа Б.Энхцаг нар НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газрын Нэгдсэн сургалтын албаны Цэргийн сургалт хариуцсан офицер хурандаа Александр Кавалканти Симоныг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга Монгол Улсын Зэвсэгт хүчинд өнгөрсөн саруудад зохион байгуулсан томоохон арга хэмжээнүүдийн талаар ерөнхий мэдээлэл өглөө.

Тухайлбал, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтарсан “Хааны эрэлд-2022” энхийг дэмжих ажиллагааны сургуулийг гадаадын 15 орны 600 орчим цэргийн алба хаагчдыг оролцуулан амжилттай зохион байгуулсан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор НҮБ-ын “Эмэгтэйчүүд-Энх тайван, аюулгүй байдал” сэдэвт бүс нутгийн орнуудын олон улсын бага хурлыг Улаанбаатар хотод 30 гаруй орны 60 орчим оролцогчидтойгоор зохион байгуулсан. Энэхүү хурлын үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Энхийн ажиллагаа хариуцсан орлогч ноён Жейн Перри Лакрау албан ёсны айлчлал хийсэн зэрэг мэдээллүүдийг хүргэв.

Үргэлжлүүлэн Монгол Улсыг Зэвсэгт хүчин АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран олон төрлийн сургалтуудыг тасралтгүй, тогтмол явуулж, бие бүрэлдэхүүнийхээ мэргэжлийн бэлтгэлжилтийг сайжруулахын зэрэгцээ НҮБ-ын Энхийн ажиллагаанд оролцоогоо нэмэгдүүлэх бодлого баримтлан ажиллаж байгаа бөгөөд өнгөрөгч тавдугаар сард “Мотобуудлагын батальон”, “Цэргийн хээрийн II шатны эмнэлэг”-ийн цэргийн багуудын бэлтгэлийг НҮБ-ын Үнэлгээ зөвлөмжийн багийн үзлэгт амжилттай шалгагдсан талаараа харилцан мэдээлэл солилцлоо. Үүний хариуд хурандаа Александр Кавалканти Симон Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй үйл хэрэгт баярлаж явдгаа илэрхийлэхийн зэрэгцээ Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдаж буй “НҮБ-ын цэргийн ажиглагчийн дамжаа”-ны явцтай танилцах талаараа мэдээлэл өглөө.

Эх сурвалж “Соёмбо” сонин

Сэтгэгдэлүүд

Дээш