logo
“Гэгээн муза-16” олон улсын театрын наадмын шалгаруулалт үргэлжилж байна

“Гэгээн муза-16” олон улсын театрын наадмын шалгаруулалт үргэлжилж байна

2022/06/07

Театрын урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг “Гэгээн муза-16” олон улсын театрын наадмын шалгаруулалт 6 дугаар сарын 4-11-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо явагдаж байна.

Тус наадмын шалгаруулалтын журамд энэ жилээс өөрчлөлт орж “Үндсэн жүжгийн ангилал” буюу “Драмын жүжгийн төрөл”, “Хөгжимт жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”-үүдэд Гранпри шагнал, “Бэсрэг жүжгийн ангилал” буюу “Нэг хүний жүжгийн төрөл”, “Хоёр хүний жүжгийн төрөл”-үүдэд Гранпри шагналыг тус бүр уламжлал болгон олгож байхаар болсон байна.

Энэ жилийн наадамд Монгол, Оросын Холбооны Буриад улс, Румын, Итали, Энэтхэг, Гүрж, Шри-Ланк, Словен, Люксенбург, Грек, Ирак улсын уран бүтээлчид болон зочин шүүгчид оролцох юм.

Наадмын хүрээнд 6 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд 09:00-17:00 цагт Bee Theater-т мэргэжлийн уран бүтээлчид, театр судлаачид болон соёл урлагийн мэргэжлийн сургуулийн багш нарт зориулан “Хэрвээ чи хүсвэл – Моно драм”, “Физикл театрын үндэс”, “Орчин цагийн чиг хандлага – Театрын судлал шүүмж” сэдвээр наадмын зочин шүүгч Татъяана Ажман, Какумуту Ацуши, Саввас Пасталидис нар сургалт явуулна гэж Соёлын яамнаас мэдээллээ.

Сэтгэгдэлүүд

Дээш