logo
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно

2022/02/23

Өнөөдөр аргын тооллын хоёрдугаар сарын 23. Лхагва гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн хаврын тэргүүн Хар бар сарын 22. Буд гараг. Онгоц одтой, гурван хөх мэнгэтэй, улаагчин хонь өдөр.

Өдрийн наран 7 цаг 45 минутад мандан, 18 цаг 26 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойшоо мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.

Сэтгэгдэлүүд

Дээш