logo
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихсэнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихсэнэ

2022/02/11

Өнөөдөр аргын тооллын хоёрдугаар сарын 11. Баасан гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн хаврын тэргүүн Хар бар сарын шинийн 10. Сугар гараг. Гөрөөсөн толгой одтой, зургаан цагаан мэнгэтэй, хөхөгчин хонь өдөр. 

Өдрийн наран 8 цаг 05 минутад мандан, 18 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал, адгуус номхруулах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихсэнэ хэмээжээ. 

Сэтгэгдэлүүд

Дээш