logo
Залуучуудын хөгжлийн төвүүд туршлагаа хуваалцлаа

Залуучуудын хөгжлийн төвүүд туршлагаа хуваалцлаа

2022/01/28
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүн амын сан, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Залуучуудын хөгжлийн төвүүдийн үйл ажиллагаа, үйлчилгээний чанар, хүртээмж, тогтвортой байдлыг үнэлэх ажлыг зохион байгууллаа. 
 
Үнэлгээний тайлан, танилцуулгыг үндэсний хэмжээнд хэлэлцэж, зарим аймаг, дүүргийн Залуучуудын хөгжлийн төвийн ололт амжилтын талаар мэдээлэл хуваалцах уулзалтыг өнөөдөр цахимаар зохион байгууллаа.
 
Уулзалтын үеэр Багануур дүүрэг, Сүхбаатар аймаг, Дундговь аймаг, Өвөрхангай аймгийн Залуучуудын хөгжлийн төвд НҮБ-ын Хүн амын сангийн санхүүжилтээр зөөврийн компьютер, зургийн аппарат зэрэг тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүллээ гэж ХНХЯ-наас мэдээлэв.
 

Сэтгэгдэлүүд

Дээш