logo
Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн

Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн

2021/12/08

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч, говь, тал хээрийн нутгаар салхи шуургатай байна.

2021 оны 12 сарын 08-ны 08 цагаас 20 цаг  хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ.  Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 12-17 хэм, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 3-5 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 6-8 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. 5-7 хэм хүйтэн байна.


2021 оны 12 дугаар сарын 09-нөөс 12 дугаар сарын 13-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

9, 10-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд Хэнтийн уулс болон Онон, Улз, Халх голын хөндийгөөр цас орж, явган шуурга шуурна. Салхи 9-нд нутгийн зарим газраар, 10-12-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 9-нд нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 17-22 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 11-16 хэм, гов

 

Сэтгэгдэлүүд

Дээш