logo
Эр хүн зоригтой бол чоно “нойтогноно”... Их аварга Д.Дагвадоржийн өнцгүүд

Эр хүн зоригтой бол чоно “нойтогноно”... Их аварга Д.Дагвадоржийн өнцгүүд

2011/12/14
Өнцөг №1: Зууны манлай зааны отгон банди... Сумочин болно гэж хэн саналаа.
Өнцөг №2: Соц нийгмийн сүүлчийн бүтээгдэхүүн... Хөрш эмээгийн картын бараанд оочерлож, анхны ялалтаа эзэгнэж явжээ.
Өнцөг №3: Гурилтай шөл идэж өссөн... Өөр хоолны жор байхгүй байсан үе.
Өнцөг №4: Бага балчраасаа атаманаар дагнасан... Шартай байсныг сагсчин Шараваа гэрчилнэ.  
Өнцөг №5: Ах нартаа тоосоо гөвүүлж, аавынхаа тэлээний амтыг их үзсэн гэдэг... Ээжээрээ сураар ороолгуулж кайф авдаг.   
Өнцөг №6: Арлын Японыг 16-тай зорьж, сумо гэдэг ертөнцөд нэвтрэв... Хувь заяаны эргүүлэг.

Өнцөг №7: Арван жилээ хамгийн хатуу жаягтай сургуульд дүүргэв... Бас ч хоосонгүй толгой.
Өнцөг №8: Өөрийгөө дандаа хүнээс дутуу гэж голдог... Заазуурыг байнга ирлэж байх хэрэгтэй.
Өнцөг №9: Сүрдмээр төрхтэй ч яльгүй юманд уярчихдаг... Уйлахад том жижгийн ялгаа юу байна.
Өнцөг №10: Анх комүсүби цол авснаа мэдээд орон дээрээ үсэрч байж... Тэгэхэд нэг их юм үзээгүй байсан.
Өнцөг №11: “Монгол башё”-г зохион байгуулж, сумочдыг амьдаар нь харуулсан...  Харин өөрөө хөхөрсөн нүдтэй байсан шүү.
Өнцөг №12: Сумоч ид үедээ үсээ рокер засалтаар зассан зураг дэлгэгдсэн... Сумогийн “өмч”-өөр дураараа оролдож болдоггүй. 
Өнцөг №13: Яг үнэндээ дотны “найз” нь тэрхүү зургийг тараасан... Япон бол япон ш дээ.

Өнцөг №14: Сумогийн түүхэн дэх хоёр башёгоор торгуулсан ганц ёкозуна... Хөлбөмбөгөөс болж байхгүй юу.
Өнцөг №15: Хөлбөмбөгийн од Накататай бөмбөг өшиглөж буй дүрс бас цацагдчихсан юм... Бас л япон “найз” гай тарив.
Өнцөг №16: Шийтгүүлж “шок”-роод арай гэж эх орондоо ирэхэд... Хотын цэвэрлэх байгууламжийн үнэр тансаг гэж яана аа.
Өнцөг №17: Онгоцны буудлын төмөр саравчинд хуушуур идээд зогсож байсан үе бий... Хамгийн амттай хооллосон агшин. 
Өнцөг №18: Сумогийн холбооныхон давах тоогоор хараа хяналтаа чангалдаг байсан... Харамсалтай нь Их аварга үе үе паакталдаг байлаа. 
Өнцөг №19: Японы эзэн хааны цомыг 25 удаа авсан түүх үлдээв... Их эзэн хаан биечлэн хүндэтгэл үзүүлж байсан.
Өнцөг №20: Владимир Путин их аваргын фен нь... Дэлхийн оддын хүсдэг цор ганц монгол.
Өнцөг №21: Тэр эх орноороо дэндүү их омогшдог үндэсний үзэлтэй эх оронч хүн... 140 сая Япончуудтай монгол хэлээр мэндчилсэн.
Өнцөг №22: Архангай аймгийн Өндөр-Улаанд ураны орд эзэгнэдэг... Монгол хүн газраа эзэмшиж байна гэж ам тагладаг.
Өнцөг №23:Айлуудын мал үхэж, иргэдийнх нь биеэр юм туурч, таван толгойтой тугал төрдөг болсон... Омогшил, бизнес хоёр алд дэлэм зөрдөг.
Өнцөг №24: Хүмүүнлиг, буяны үйлд гар татдаггүй...  Хорт хавдартай М.Одгийв хүүд эмчилгээнд нь зориулан 5000 ам доллар өгсөн гэдэг.  
Өнцөг №25: Япон хүүхний духанд дэвүүр зоосон Монгол... Хүүхэд байхад чавхаар сайн харвадаг байсны ач.
Өнцөг №26: 600 000 ам.долларын алмаз эрдэнийн бөгжөөр гоёдог... Япон баяныг ам алдуулж авсан эд.
Өнцөг №27: Монголын цор ганц циркийг мэдэлдээ авсан... Мэргэжлийн уран бүтээлчид нь тараад дуусав.
Өнцөг №28: Их аваргын ээж циркийн менежер, амьтан асрагч хийдэг... Гудамжинд гарсан хуучин нөхөд циркийг хааяа цагаар түрээсэлдэг. 
Өнцөг №29: Газарт нь болоод “Цэнхэр асар”-ыг эзэгнэж байна гэгддэг... Барилга бариад эхэлсэн юм чинь магадгүй байх нь.

Өнцөг №30: Токиод ресторан нээсэн... “Дорж” брэнд бялуутай. 
Өнцөг №31: Эх орондоо ирэх бүртээ Шилийн богдод гарч хийморио сэргээдэг... Газар авч жуулчны бааз байгуулсан.
Өнцөг №32: Нэг л өдөр сумогоос зодог тайлах шийдвэр гаргав... Эр хүн зоригтой бол чоно “нойтогноно” гэж.
Өнцөг №33: Япон рокчингийн хамрыг чихсэнээс болсон гэгдсэн... Шалтаг хайхад япон ноёны хамар "өөрөө" цөмрөх юу ч биш.

Өнцөг №34: Нэг гадаад Монголд ирээд ингэж тараасан бол... Япончууд юм үзсэн, тэвчээртэй ард түмэн.
Өнцөг №35: Асаршёорюү Япон орныг хүндэлж, бас хайрладаг... Түүнд байгаа бүхэн эндээс угшилтай юм чинь.
Өнцөг №36: Заримдаа амьдрал гэх ачаагаа хүнд гэж боддог гэсэн... Аварга ч гэсэн хүн.
Өнцөг №37: Элэг бүтэн гэр бүлийн амьдралдаа цэг тавьсан гэх дуулиан гарч байлаа... Гэр бүлээ дахин сонгосон. 
Өнцөг №38: Анхны хайраа үүлтэй зүйрлэнэ... Романтик сумоч.
Өнцөг №39: Зодог тайлаад уяач болж, айрагдаж үзэв... Шинэ мэдрэмж.

Өнцөг №40: Их ойгоор “Ийм хогийн наадам хэзээ ч үзэж байгаагүй” хэмээн гомдоллосон тал бий... Булганыхан угаасаа будлиантай л даа. 
Өнцөг №41: Бизнесмен болохоор шийдэн, ерөнхийлөгч Элбэгээгээс уулзах цаг гуйгаад бараагүй... Н.Энхбаярыг дэмжиж байсан нь тээг болов.
Өнцөг №42: Зууны манлай уртын дуучин Норовбанзад агсаны улаан фэн... Өөрийнхөө гараар чанасан цайгаа амсуулж чадсан азтай.
Өнцөг №43: УИХ-д нэр дэвших тухайгаа ам алдсан... Улс төрч бөхчүүдээс сумочин л нэр хүнд тааруу байгаа уг нь.
Өнцөг №44: “Би шинэ үеийн кола pepsi-г сонгож байна” рекламанд тоглосон... Цаашдаа сурталчилгааны ертөнцийг “эзэгнэвэл” амжилт олохоор.
Өнцөг №45: Дагваа аварга Г.Алтантүрүүг гэртээ хонуулна гэсэн... Ард түмэн Г.Алтантүрүү хоёр хүлээгээд л байгаа.
Өнцөг №46: Банктай бөх... Японоос импортолсон доллар хөрөнгө оруулалтын банк болсон.
Өнцөг №47: Монголын чөлөөт бөхийн холбооны хүндэт ерөнхийлөгч... Чадах бүхнээ зориулна гэсэн. Өнцөг №48: Хамт шоудсан бүсгүйдээ LV брэнд дэлгүүрээс бэлэг авч өгөх гээд хөглөсөн... Өнөөх хүүхэн нь юм үзээгүй нэгэн.
Өнцөг №49: Дэлгүүрийг нь нурааж, сандал ширээгээр нь жонглёр тоглосон гэж байгаа... Дэлхийд цор ганц Асашёорюүг зугтчихана гэж бодсон LV “ориг” уу?
Өнцөг №50: Бор дарснаас болж паактлах тоо эрс өссөн гэгддэг... Өвөрхангайн наадамчид руу сарьсан гэхээр үнэн байх нь.
Өнцөг №51: Сайхансамбуугийн дэлдгэр шард шулуун цохилт нэгийг бэлэглэсэн гэдэг... Гөвүүлсэн, гөвсөн хоёрын хэн нь мөнгөтэй вэ..?
Өнцөг №52: “Их мөрөн дөлгөөн, эрдэмт хүн даруу” гэх үгийг санан буурь суурь суухгүй бол... Ард түмэн ууч сэтгэлтэй ч хатуурхах үедээ “титан” болчихдог л юм.
Өнцөг №53: Алгын чинээ газартай, атгын чинээ бодолтой, Азийн бар орныг эд бяр монгол омогшлоороо дарж явсан монгол... Хайр дааж амьдрахсан даа.

Э.Болор
www.shuum.mn

 

Сэтгэгдэлүүд

Дээш