logo
Улаанбаатарт дархлаажуулалтын суурин 48 цэг ажиллана

Улаанбаатарт дархлаажуулалтын суурин 48 цэг ажиллана

2021/10/15

Энэ сарын 14-ний өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 61, II тунд 150, нэмэлт сэргээх тунд 1727, нийт 1938 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 70.8 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 18 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 2935 (24.6 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67301 (75.7 хувь), 16-17 насны 26424 (78.0 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Өнөөдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 15-ны Баасан гарагт Улаанбаатар хотод явуулын 24 баг, суурин 48 цэгт 81 багийн 312 эмч, ажилтан ажиллаж, 5028 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

Сэтгэгдэлүүд

Дээш