logo
ОПЕК нэг барель газрын тосны үнийг 100 долларт барина

ОПЕК нэг барель газрын тосны үнийг 100 долларт барина

2011/12/14
OПЕК-ийн орнуудын  удирдлагууд дэлхийн зах зээл дээрх 1 барель газрын тосны үнийг 100 долларт барина гэж мэдэгдлээ. OПЕК-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Абдалла Салем Эль-Бадри газрын тос хэрэглэгч орнууд дэлхийн зах зээл дээрх 1 барель газрын тосны үнэ 100 доллар байгаа нь эдийн засагт нь сөргөөр нөлөөлөхгүй байгаа гэж мэдэгдсэн байна. Ливи, Египет, Бахрейн зэрэг арабын хувьсгал гарсан орнуудын газрын тосны олборлолт багассан. Гэсэн ч Египет, Ливи зэрэг улсууд газрын тосны олборлолтоо  сэргээсэн. Ялангуяа дэлхийн газрын тосны олборлолтын 2 хувийг эзэлдэг Ливи улс хэдийгээр дотоод хямралтай байсан ч тогтмол хэвийн байдалдаа орж  өдөрт 950 мянган барель газрын тос олборлож эхэлсэн байна. Ирэх оны 6 сар гэхэд Ливи улс 1.6 сая барель газрын тос олборлох боломжтой болж байгаа. Иранаас газрын тос импортлодог Их Британи, Франц зэрэг Европын улсууд Ираны эсрэг эдийн засгийн хориг тавьсан. Гэсэн ч Иран улс газрын тосны олборлолтоо бууруулаагүй. Тиймээс ОПЕК-ийн орнуудын газрын тосны олборлолт буурахгүй. Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ нэмэгдэхгүй юм байна.  Сонирхуулж хэлэхэд Иран улс өдөрт 860 мянган барель газрын тос ЕХ руу экспортлодог байна.
Shuum.mn
 

Сэтгэгдэлүүд

Дээш