logo
PC тоглоомонд донтсон байдлаар Өмнөд Солонгосчууд тэргүүлж байна

PC тоглоомонд донтсон байдлаар Өмнөд Солонгосчууд тэргүүлж байна

2011/12/14
Өмнөд Солонгосын PC тоглоомын төвүүд 7 хоног, 24 цагаар ажиллаж байна. PC кафенууд үйлчлүүлэгчдээ татахын тулд цэвэрхэн тухтай орчин бүрдүүлж, хамгийн сүүлийн үеийн хурд хүчтэй компьютерээр тоногложээ.  PC тоглоомын бизнес хамгийн ашиг орлоготой бизнест тооцогдож байгаа ч сайны хажуугаар саар гэгчээр  Өмнөд Солонгос улсын хэмжээнд PC тоглоомонд донтогчид олширч байгаа нь хууль тогтоогчдын санааг зовоож эхэлжээ. Сяахан залуу гэр бүл нялх хүүхдээ гэртээ үлдээж яваад өлсөж үхтэл нь PC тоглоомонд донтож тоглосон хэрэг гарсан.    Судалгаагаар 9-12 насны хүүхдүүдийн 14 хувь нь ямар нэг байдлаар PC тоглоомонд донтсон байдаг аж. Солонгосын хууль тогтоогчид 16-аас доош нансны хүүхдүүдийг шөнийн  00 цагаас өглөөний 6.00 цагийн хооронд PC кафенууд руу очихийг нь хоригложээ. Гэсэн ч өсвөр насны хүүхдүүдийн PC тоглоомонд донтох байдал буурахгүй байна.  Хүүхдүүд PC кафенд очихгүй гэртээ тоглосоор байгаа аж. PC тоглоом үйлдвэрлэдэг компаниуд 16-аас доош насны хүүхдүүдийг интернетээр холбогдож тоглохыг хориглож, бүртгэхээ больсон.  Эцэг, эхчүүдийн хэлж байгаагаар тэднийг хөдөө явуулж, нар салхинд гаргаж, тоглуулах завгүй байлгах хэрэгтэй гэж үзэж байна. Тоглоомонд донтогсдын ихэнх нь амьдрал дээр спортоор хичээллэдэггүй,  дуугүй ноомой хүүхдүүд байдаг байна. Учир нь тэд компьютер тоглохоор ноомой байдлаасаа гарч амьдрал дээр байдаггүй зөвхөн компьютерийн ертөнцөд болдог баатарлаг үйлс бүтээж байгаа  нэгэн баатар болдог байна. 
Shuum.mn

Сэтгэгдэлүүд

Дээш