logo
Галт зэвсэг бүртгүүлж, шинээр гэрчилгээ авах иргэний бүрдүүлэх материал

Галт зэвсэг бүртгүүлж, шинээр гэрчилгээ авах иргэний бүрдүүлэх материал

2021/09/01

Галт зэвсэг бүртгүүлж, шинээр гэрчилгээ авах иргэний бүрдүүлэх материалын мэдээллийг хүргэж байна.

  • Галт зэвсгийн гэрчилгээ олгохыг хүссэн өргөдөл /ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвд/
  • 2*3 хэмжээтэй цээж зураг 3 хувь /одоо үеийн/
  • Иргэний үнэмлэхийн хуулбар /эсвэл лавлагаа/
  • Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт /эсвэл лавлагаа/
  • Эх сурвалжийн бичиг
  • Галт зэвсэг ашиглахад харшлах өвчин, гэмтэл согоггүйг тодорхойлсон эрүүл мэндийн хуудас /Харьяа дүүргийн Эрүүл мэндийн төвөөс А/33 маягтын дагуу/
  • Галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар /ЦЕГ-ын Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв 70190092/
  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тодорхойлолт /Даваа гарагт 14:00-16:00; Пүрэв гарагт 10:00-12:00 цагт галт зэвсгийг хоёр ширхэг сум, иргэний үнэмлэхийн хамт авч очно/
  • Гэрчилгээний үнэ 4800 төгрөг тушаасан баримт /Төрийн сан 100900012038 тоот данс. Хүлээн авагч ЦЕГ-ын Санхүү, аж ахуйн алба/
  • Тэмдэгтийн хураамж 10000 төгрөг тушаасан баримт /Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст очиж, эсвэл татварын газрын цахим хуудаснаас код авч, дурын банканд тушаана/.

Сэтгэгдэлүүд

Дээш