logo
Тусгай шалгалтын хуваарь гарлаа

Тусгай шалгалтын хуваарь гарлаа

2021/08/26

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад визийн хүчинтэй хугацаандаа нутаг буцаж ирсэн, дахин хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй  иргэдийн бүртгэлд хамрагдсан иргэдийн Тусгай шалгалтыг 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын  2 давхарт шалгалтын  (CBT) танхимд явагдана.

Шалгалтад хамрагдах иргэд өөрийн шалгалт өгөх өдөр, цагийг ЭНЭ холбоос болон monkor.net сайтаас орж  харна уу.

Мөн цахим бүртгэлийн http://solongos.hudulmur-halamj.gov.mn сайтын Тусгай бүртгэлийн цэс /регистр, овог, нэр/-ээс харах боломжтой.

Тусгай шалгалт өгөх иргэдэд дараах зүйлсийг анхааруулж байна.

Үүнд:

  1. Тухайн шалгалт өгөх өдөр гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэх, ТҮЦ машинаас авсан цахим үнэмлэхний лавлагааг эх хувиар нь авч ирнэ. Бичиг баримтыг авч ирээгүй тохиолдолд шалгалтад оруулахгүй.
  2. 09:00 (1-р ээлж), 10:30 (2-р ээлж), 13:00 (3-р ээлж) цагуудыг ягштал баримталж ирнэ. Хэрэв шалгалтаас хоцорсон тохиолдолд нөхөж өгөх боломжгүйг анхаарна уу.
  3. Шалгалтын байранд бусдын аюулгүй байдлыг хангах үүднээс амны хаалт зүүж, шалгалтын комиссын зааврыг дагаж мөрдөнө.
  4. Шалгалт өгөх хуваарьт өдрөөс өмнө Ковид-19-ын халдвартай нь тогтоогдож илэрсэн иргэн урьдчилан эмнэлгийн магадлагааг шалгалт өгөх боломжгүй тухай хүсэлтийн хамт гаргасан тохиолдол бүртгэлийн хураамжийг буцаан олгоно.
  5. Коронавирусийн ойрын хавьтлын улмаас тусгаарлалтанд байгаа иргэн нь шалгалт өгөх хуваарьт өдрөөс өмнө холбогдох байгууллагын тодорхойлолт өгсөн тохиолдолд шалгалт явагдаж дууссаны дараа өдөр товлож зөвхөн нэг удаа авна.
  6. Шалгалтад орохын өмнө биеийн халуун 37 хэмээс дээш, халдварын шинж тэмдэг илэрч байх тохиолдолд мөн шалгалтын дараа өдөр товлож тухайн иргэнээс шалгалтыг тус тус авна.

Тусгай шалгалтад тэнцсэн иргэдийн нэрcийг 2021 оны 10 дугаар сарын 20-нд зарлана.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Сэтгэгдэлүүд

Дээш