logo
З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан хойшиллоо

З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан хойшиллоо

2021/08/19

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн  шүүгдэгч  З.Баянсэлэнгэ нарт /3/  холбогдох эрүүгийн хэргийн  гэм буруугийн  шүүх хуралдааныг  Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 09.00 цагт товлосон.

Шүүгдэгч М.Болортуяа, Ж.Бурмаа нар  шинээр өмгөөлөгч авч, өмгөөлөгч хэргийн материалтай танилцах  хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг  хойшлуулж 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 09.00 цагт товлолоо гэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUUM.MN сайтын редакц
Дээш