logo
Энэ сарын 12-ноос түймрийн утаа багасна

Энэ сарын 12-ноос түймрийн утаа багасна

2021/08/11

ОХУ-д гарсан ойн түймрийн улмаас өнөөдрийн байдлаар Монгол орны хойд хэсэг буюу Хөвсгөл, Сэлэнгэ, Булган, Төв, Улаанбаатар мөн Өвөрхангай, Архангайн зүүн хэсэг, Дорноговь, Өмнөговийн хойд хэсгээр түймрийн утаа тархсан байдалтай байна.

Өнөө маргаашдаа агаарын урсгал баруун хойноос буюу түймрийн утаа ихтэй талаас ирэх тул утаатай хэвээр байх бол 8 дугаар сарын 12-ноос ихэнх нутгаар агаарын урсгал баруун өмнөөс болох тул түймрийн утаа багасах төлөвтэй байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUUM.MN сайтын редакц
Дээш