logo
Н.Түвшинбаярт зодуулсан Э.Энхбат начин ухаан оролгүй 40 гаруй хонож байна

Н.Түвшинбаярт зодуулсан Э.Энхбат начин ухаан оролгүй 40 гаруй хонож байна

2021/05/14
Улсын начин Э.Энхбат одоог хүртэл ухаан оролгүй 40 гаруй хонож байгаа бөгөөд түүний уушги нь бүрэн устсан хэмээн түүний ар гэрийхэн мэдээлж байна. Харин түүнийг гэмтээсэн Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Тvвшинбаярыг энэ сарын 20 хүртэл хорих шийдвэрийг шүүхээс гаргаад байгаа билээ. 

Хэргийг эргэн сануулахад... Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 2-нд Олимпийн аварга, МҮОХ-ны дарга Н.Түвшинбаяр өөрийн найз болох Улсын начин Э.Энхбатыг зодож, биенд нь хүнд гэмтэл учруулсан хэрэг олныг цочирдуулсан. Улмаар Э.Энхбат начин тархиндаа хүнд гэмтэл авч, ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт олон хоног ухаангүй хэвтэн эмчлүүлж байсан ч биеийн байдал дээрдэхгүй байсан учраас гэр бүлийнхэн нь БНСУ-д эмчлүүлэхээр авч явсан юм.

Харин Н.Түвшинбаярыг дөрөвдүгээр сарын 5-ны өдөр  баривчлан хорих 461-р ангид саатуулсан. 

Сэтгэгдэлүүд

Дээш