logo
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг батлав

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг батлав

2020/12/25

УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганы 2020 оны 12 дугаар сарын 24-ний үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 68 гишүүний 52 нь буюу 76.5 хувь нь дэмжиж баталлаа. Түүнчлэн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг батлахыг гишүүдийн олонх дэмжсэнээр батлагдав.

Түүнчлэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлах санал хураалт явуулахад гишүүдийн 65.2 хувь дэмжиж, хууль батлагдсан юм. Хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах зарим арга хэмжээний тухай, Монгол Улсын татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд мөн батлагдлаа.

Сэтгэгдэлүүд

Дээш