logo
Зуун дамжсан дуунууд нэгэн тайзнаа эгшиглэх MY VOICE 2020

Зуун дамжсан дуунууд нэгэн тайзнаа эгшиглэх MY VOICE 2020

2020/09/07
 ... Миний дуунууд хичнээн цаг хугацаа, орон зайг туулан танд хүрч, баясал гуниг ухаарлын алиныг нь авчрахыг би таашгүй хэмээх зохиогчийн үг хэдийнээ бидэнд танил болон хоногшжээ. “Амин нутаг” “Уучил” “Сэтгэлийн хөг” хэмээн эхэлж, “Үзэсгэлэнт минь” “Чамдаа уусъя” “Зүрхний тал” хэмээн отголох мянга мянгаар тоологдох дуунууд хэн бүхний амьдралын агшин бүрт эгшиг нэмж, дурсамж үлдээсээр байна.

Эдгээр дуунуудын зохиогч Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжавын 1980-аад оноос өнөөдрийг хүртэл зохиосон аялгуут дуунуудын хүрээнд зохион байгуулагдах 4 дэх удаагийн MY VOICE 2020 шоунд оролцохоор 1100 гаруй оролцогч бүртгүүлээд байна. Орчин үеийн хөгжмийн урлагийн бүхий л төрөл жанраар бүтээгдсэн зохиогчийн урын сангаас сонгож, өөр өөрийн өнгө аяс, төрөл жанраар дуулан 3 үеийн турш өрсөлдсөнөөр шилдэг оролцогч тодрох юм.

100 сая төгрөгний шагналын сантай “MY VOICE - 2020” үндэсний шоуны 3 шатанд өрсөлдсөнөөр авьяас чадвараараа цойлсон Ялагч бүрэн гүйцэтгэлтэй хаусны эзэн болж, уран бүтээлийн гараагаа эхэлнэ. 2020 оны 4 дүгээр улирлаас эхлэн хагас жилийн хугацаанд үзэгчдэд хүрэх MY VOICE үндэсний тв контентын санаачлагч, шоуны автор Л.Балхжав болон зохион байгуулагчдын зүгээс сонирхолтой гэнэтийн бэлгүүдийг оролцогчиддоо шат бүрт гардуулах болно.

Шоуны бүртгэлийг 2020 оны 9 дүгээр сарын 14-өөр тасалбар болгож, бүртгэгдсэн нийт оролцогчдыг хаалттай шатны шалгаруулалтаар 1 шатанд оролцох мандатыг олгоно. Дуулах авьяастай, өөрийгөө хөгжүүлэхийг эрхэмлэдэг хэн бүхнийг урьж байна. Мөн үндэсний контент телевизийн шоу нэвтрүүлэгт хамтран ажиллаж, компанийхаа үйл ажиллагааг олон нийтэд үр дүнтэй сурталчлах хамт олныг урьж байна

Сэтгэгдэлүүд

Дээш