logo
Автомашины зогсоолоос цогцос олджээ

Автомашины зогсоолоос цогцос олджээ

2020/09/01
2020 оны наймдугаар сарын 31-ний өдөр 13:47 цагт цагдаагийн байгууллагын 102 утсанд “Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны гадаах автомашины зогсоолд эрэгтэй хүн үхчихсэн юм шиг хэвтэж байна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.

Тус дуудлага мэдээллийн дагуу харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс болох Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газарт хамгаалалт авч үзлэг, шалгалт хийж ажиллаж байна хэмээн Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.

Сэтгэгдэлүүд

Дээш