logo
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно

2020/07/12

Өнөөдөр аргын тооллын 2020 оны долоодугаар сарын 12. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн зуны дунд хар морин сарын Билгийн тооллын 22. Адъяа гараг. Дэлгэрүүлэгч одтой, есөн улаан мэнгэтэй улаан луу өдөр.

Өдрийн наран 5 цаг 06 минутад мандан, 20 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дархны үйлд сайн.

Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.

Сэтгэгдэлүүд

Дээш