logo
Сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг гудамжны гэрэлтүүлгийг туршиж байна

Сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг гудамжны гэрэлтүүлгийг туршиж байна

2020/07/08

Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв дээр БНСУ-д үйлдвэрлэсэн сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг утасгүй интернэтийн сүлжээний төхөөрөмж бүхий гудамжны гэрэлтүүлгийг туршиж байна. Энэхүү гэрэлтүүлэг нь 300 Вт чадалтай босоо тэнхлэг (Дариус болон Савониус далбан) бүхий салхин турбин, 300 Вт чадалтай нарны цахилгаан үүсгүүр, 12 В 100 А.цаг багтаамжтай цэнэг хураагууртай, 40 Вт чадалтай LED гэрэлтэй бөгөөд 500 метерт интернет цацах төхөөрөмжтэй юм.

Уг гэрэлтүүлэг нь эрчим хүч хэмнэх зориулалт бүхий гэрэлтүүлгийг тохируулах мэдрэгчтэй бөгөөд хүн болон машины хөдөлгөөнийг мэдэрч 10м радиус дотор ойртоход 50 хувиар, 5м радиуст дотор 100 хувийн тодролтойгоор гэрэлтүүлнэ. Өдрийн цагт нарны болон салхины энергийг цахилгаан эрчим хүч болгон аккумляторт хуримтлуулах бөгөөд шөнийн цагт салхины эрчим хүч болон аккумляторт хуримтлагдсан эрчим хүчээр гудамж талбайг гэрэлтүүлэх юм. Дуу чимээ багатай генератортой (10 дБ түүнээс бага) салхин турбин нь бага хурдтай (0.6м/с – ээс дээш) салхинд ч эрчим хүч үйлдвэрлэх боломжтой тул хөл хөдөлгөөн ихтэй гудамж талбай хот суурин газарт тохиромжтой гэж үз

Сэтгэгдэлүүд

Дээш