logo
Нэгдүгээр сургуулийн өргөтгөлийн хашаа хамгаалалтыг стандартын дагуу хийхийг анхаарууллаа

Нэгдүгээр сургуулийн өргөтгөлийн хашаа хамгаалалтыг стандартын дагуу хийхийг анхаарууллаа

2020/04/16

Мэргэжлийн хяналтын байгууллагын “Нийслэлийн нутаг дэвсгэрт баригдаж буй барилга байгууламжид төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилгын төлөв байдалд шалгалт хийлээ. Хяналт шалгалтаар барилгын норм ба дүрмийн хэрэгжилтийг хангаагүй дутагдал илэрлээ.

Үүнд:

• Барилгажилтын талбайн гадна хашаа, хамгаалалтыг “Хотын стандарт 2019”, “Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04-ийн 6.2.2 дахь заалтын дагуу хийгээгүй.
• Барилгын ерөнхий мэдээллийн самбар байршуулаагүй захиалагч, гүйцэтгэгч, хариуцсан инженер, ХАБЭА инженерүүдийн нэр, холбогдох утас байхгүй байна.
• Сургуулийн өргөтгөлийн барилгын ажил явагдаж байгаа талбайн хүрээлэн буй орчинд, шороо тоос, хог хөглөрсөн байдалтай байгаа нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах хуулийн заалтыг хангахгүй байна. Иймд дутагдлыг арилгуулахаар“Рино инженеринг” ХХК-д албан шаардлага хүргүүллээ.

Эх сурвалж: НМХГ

 

Сэтгэгдэлүүд

Дээш