logo
Тээвэр ложистикийн төвийн ажилчдын хоолны газрын өргөтгөл ашиглалтад орлоо

Тээвэр ложистикийн төвийн ажилчдын хоолны газрын өргөтгөл ашиглалтад орлоо

2020/04/13

Эрдэнэт үйлдвэрийн Тээвэр ложистикийн төв хоёр цех нэгдэн өргөжсөнтэй холбоотойгоор зүтгүүрийн депогийн ажилчдын хоолны газрыг өргөтгөн ашиглалтад орууллаа. Өмнө нь тус цехийн ажилтнууд зөөврийн болон  Ерөнхий захиргааны нэгдүгээр байр, Засвар механикийн заводын хоолны цэгүүдэд үдийн хоолоор үйлчлүүлдэг байв. Харин өнөөдрөөс, цехийн 200 орчим ажилтан өөрийн байранд халуун хоолны үйлчилгээ авах боломжтой боллоо.

Энд “Хаан хүнс” компанийн 7 дугаар салбар нээгдэж, өдөр тутам халуун хоолоор үйлчлэх аж. Ингэснээр ажилчдын эрүүл мэнд болон эрүүл ахуйн аюулгүй байдалд эерэг нөлөө үзүүлнэ. Ажлын байрны нөхцөл сайжруулсан хөрөнгө оруулалтын ажилд 240 орчим сая төгрөг зарцуулжээ. Мөн энэ үеэр “Эрдэнэт” сувиллын цогцолбор, “Хаан хүнс” компанийн салбар хамтран дархлаа дэмжих өдөрлөг зохион байгуулж, амин дэмийн ундаагаар ажилчдад үйлчлэв. Тус үйл ажиллагаанд Орхон эм хангамжийн газрынхан нэгдэж, бүх төрлийн амин дэмийн бүтээгдэхүүнээ 10 хувиар хөнгөлөлттэй олгож буйг танилцууллаа.     

М.Балжинням

Сэтгэгдэлүүд

Дээш