logo
“Голден будда” хотхонд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйгээс ноцтой осол гарчээ

“Голден будда” хотхонд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйгээс ноцтой осол гарчээ

2020/03/10

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 15 давхар үйлчилгээтэй орон сууцны Голден будда хотхонд 2020 оны 02 сарын 29-ний өдөр гүйцэтгэгч “Миний Сайншанд” ХХК-ны заслын ажилтан Д.А нь 9 давхарын галын гадна шат суурилагдах 55*70*70 хэмжээтэй хайрцагны заслын ажил хийж байхдаа галын шатны нүхээр 9 давхраас 6 давхар хүртэл унаж нас барсан ноцтой осол гарчээ.

Тус газарт хөдөлмөрийн аюулгүй байдлын үзлэг шалгалт хийхэд өндрөөс унаж болзошгүй хэсгүүдэд хаалт хамгаалалтыг бүрэн хийгээгүй, анхааруулах дохио санамж тэмдэг тавиагүй, ажилтан өндрийн бүсийг бүрэн хэрэглэж хэвшээгүйн улмаас осол гарсан нь тогтоогдлоо. Энэ нь Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04-ийн 6.1.1, БД 12-106-14 тоот “Ажлын байрны зааварчилгаа өгөх аргачилсан зөвлөмж”-ийн С5 дахь хэсгийн байгууллагын үүргийн 2, ажилчны үүргийн 2 дахь заалтуудыг зөрчжээ.
Иймд тус ослын хэргийг ХУД-ийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс шалгаж байна.

Эх сурвалж: НМХГ

Сэтгэгдэлүүд

Дээш