logo
Орхон аймгийн онцгой комиссоос Баар, караокены үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргажээ

Орхон аймгийн онцгой комиссоос Баар, караокены үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргажээ

2020/02/13

Шинэ төрлийн коронавиурсээс урьдчилан сэргийлэх зорилгоор Орхон аймгийн онцгой комиссоос Бар, караокены үйл ажиллагааг зогсоох, бүх үйлчилгээний байгууллагууд халуун хэмжигч ашиглах  шийдвэр гаргалаа.

Тодруулбал: "Орхон аймгийн хэмжээнд нийт архи согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй 453 ААН, үйлчилгээний газар байна. Үүнээс 8 нэрийн дэлгүүр 269, бөөний төв 15, мини маркет 30, супер маркет 9, бар, кафе-йин чиглэлээр нийт 130 байгууллага үйлчилгээ үзүүлдэг. Өнөөдрийн онцгой комиссын хурлаар дээрх тусгай зөвшөөрөл бүхий БАР, КАРАОКЕ-н үйл ажиллагааг хөл хорионы хугацаанд хаах, дэргүүр супермаркетууд согтууруулах ундаагаар 18 цагаас хойш үйлчлэхгүй байх шийвэрийг гаргалаа. Шийдвэр  захирамжийг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлахыг санууллаа".

 Мѳн зах худалдааны тѳвүүдийг хэсэгчлэн хааж ариутгал их цэвэрлэгээ хийх, амны хаалтгүй иргэдэд бүх шатны байгууллага үйлчлэхгүй байх, байгууллагуудын ажилтан албан хаагч, үйлчлүүлэгчдийн халууныг хэмжиж байх, цаашид эрсдэл үүссэн тохиолдолд  ажиллах бэлэн байдлын тактик, аргазүйн сургалтыг холбогдох албан хаагчдад  орох, эмнэлзүйн, тусгаарлах эмнэлэг байгууламжийн бэлэн байдлыг яаралтай ханган ажиллахаар боллоо. 

 А.Саранчимэг

Сэтгэгдэлүүд

Дээш