УИХ дахь ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны хэлэлцэх асуудлууд, хуваарийг хүргэж байна. Үүнд
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийн явцтай танилцаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас 334 тоот өрөөнд;
- “Бэлчээрийн төлөв байдал тулгамдсан асуудал” сэдэвт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хэлэлцүүлэг 09.30 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
- “Нийтийн сонсгол зохион байгуулах журам”-ын төслийн талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны хэлэлцүүлэг 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд.