logo
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

2016/09/20

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээӨнөөдөр ихэнх нутгаар дулаан байна.

2016 оны есдүгээр сарын 20-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын баруун хэсгээр, төвийн аймгуудын хойд хэсгээр, говь, зүүн аймгуудын зарим газраар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 14-19 хэм, Алтайн өвөр говиор 24-29 хэм, говийн аймгуудын нутгаар 21-26 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 20-22 хэм дулаан байна.


2016 оны есдүгээр сарын 21-нээс есдүгээр сарын 25-ныг хүртэлх
 цаг агаарын урьдчилсан төлөв

21,23-нд баруун аймгуудын хойд хэсгээр, төвийн аймгуудын зарим газраар, 22-нд баруун аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд нутгийн баруун хагаст бороо, хугацааны эцсээр хур тунадас, Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно. Салхи 22-нд Алтайн уулсаар, 23,24-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 11-16 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна. 23-нд нутгийн хойд хэсгээр, 24-нд нутгийн баруун хагаст хүйтэрнэ.

Сэтгэгдэлүүд

Дээш