logo
Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан

Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан

2016/09/08

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад газар тариалангийн бүс нутгаар хур бороо багатай өдөртөө дулаан  байна.

2016 оны есдүгээр сарын 08-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын зарим газар, төвийн аймгуудын Хангай, Хэнтэйн уулсаар бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр. Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар 13-18 хэм, Алтайн өвөр говиор 25-30 хэм, Их нууруудын хотгор болон говийн нутгийн өмнөд хэсгээр 21-26 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүл багасна. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. 17-19 хэм дулаан байна.


2016 оны есдүгээр сарын 09-нөөс 09 дугээр сарын 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

9, 10-нд төв, зүүн, говийн аймгуудын зарим газраар, 11-нд зүүн аймгуудын нутгаар, 12-нд төв болон зүүн аймгуудын зарим газраар бороо орно. Салхи 12-нд Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлжийн голын саваар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 13-18 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш