logo
Өнөөдрийн зурхай /2016.03.30/

Өнөөдрийн зурхай /2016.03.30/

2016/03/30

Өнөөдөр аргын тооллын 2016 оны Гуравдугаар сарын 30. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч Гал бич жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын Билгийн тооллын 22. Буд гараг. Гар одтой, найман цагаан мэнгэтэй цагаагчин гахай өдөр. Өдрийн барилдлага: Түлэх. Шүтэн барилдлага: Сансар. Өдрийн наран 6 цаг 37 минутад мандан, 19 цаг 15 минутад жаргана.

Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно  хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Өнөөдөр та маш нарийн мэдрэмжтэй, амжилтад тэмүүлсэн, эрч хүчтэй ажил хэрэгч байх нь. Энэ өдрийг үр ашигтай өнгөрөөх гэсэн хүмүүсийг азын тэнгэр ивээнэ. Бүтээл туурвилаа дуусгах, гэрээ хэлэлцээр байгуулах, ам тангараг тавихад цаг хугацаандаа саадгүй бүтнэ.


Үхэр (4/20-5/20)

Таны албаны нэр хүндэд сэв сууж магадгүй. Иймээс таны үзэл бодлыг тоохгүй байх, хүндэтгэлгүй харьцахад уцаарлана. Алсын аялал, томилолт амжилтгүй болно. Хайрын харилцаа сэтгэл гонсойлгоно. Хэрвээ бүтэлгүйтвэл шаргуу үз. Нуувчинд хэвтээд хүлээ. Эмчилгээний туршилтыг өөртөө хамаагүй бүү хий.


Хамтатгах (5/21-6/21)

Өнөөдөр бага зэрэг үл ойлголцол гарах тул өдрийн ажлаа урьдчилан төлөвлө. Өнөөдөр худалдаа наймаа хийх гэж яарахгүй байхыг зөвлөж байна. Учир нь тэр маш амжилтгүй болж, салхинд хийсгэсэн мөнгө төгрөгний араас та удаан хугацаанд харамсах болно. Адал явдал, гэнэтийн эргэлтийн өдөр. Амьдралын эрч хүч бага байгаа нь танд ажиллах чадвар, зөв шийдвэр гаргахад нөлөөлнө. Бэлгийн харилцаа тогтворгүй байна. Ойр дотнынхонтойгоо маргалдаж болзошгүй. Оройг ганцаар ирээдүйгээ төлөвлөж өнгөрөөх нь зүйтэй.


 Мэлхий  (6/22-7/22)   

Сэтгэл хөдлөл ихтэй өдөр. Та өнөөдөр маш гунигтай байх бөгөөд болгоомжгүй зангаасаа болж их ядрах болно. Хүмүүсийн хийх ёстой ажлыг авч хийх хэрэггүй. Мөн бүх хүмүүст таалагдах гэж хичээх хэрэггүй. Таны бизнес ашигтай байх хэдий ч энэ бүгдийг ямар нэг эрсдэлд оруулах алхам хийхээс сэрэмжил. Таны сэтгэл хөдлөл маш их байгааг санаж аливааг хийхээсээ өмнө сайтар бод. Ажлаа тараад хүмүүстэй хамт зугаалах нь танд баяр баясгаланг өгөх болно. Хайртай хүнээ гэртээ хэт орой ирдэг гэж шүүмжлэх гэж яарсны хэрэггүй.


Арслан (7/23-8/22)   

Өөрийн хүсэл тэмүүлэл ба эргэн тойрны хүмүүсийн шаардлагатай холбоотой үүрэг амлалтуудаа биелүүлэх шаардлага хоёрын аль нэгийг сонгох сонголт танд тулгарна. Өөрийгөө хэт тоох нь зарим асуудлуудыг шийдэхэд хүндрэл учруулдаг. Худалдааны үйл ажиллагаанд санхүүгийн алдагдал үүсэж магадгүй. Хуримтлагдсан ажил эсвэл урьд жилийн биелүүлээгүй ажлаа яаралтай биелүүлэх хэрэг гарна.


Охин (8/23-9/22)   

Санхүүгийн байдал тийм ч тогтвортой бус байна. Орлого зарлага ээлжлэн. Нэг бол та өөр үйл ажиллагаа явуулж өөр салбараас мөнгө олох ажил хийх талаар бодож эхэлнэ. Эргэн тойрны дотно хүмүүстэйгээ хэрэлдэх бололтой. Та бүх зүйлд хайхрамжгүй хандана. Хуралдсан таагүй байдал нь хамтран ажиллагсад болон дотны хүмүүстэйгээ харилцаагаа таслахад хүргэж болзошгүй. Хоёрдмол, хариуцлагагүй байдлаас зайлсхий.


Жинлүүр (9/23-10/22)   

Амьдралын эрч хүч эрчимтэй хувийн төлөвлөгөө төсөл хэрэгжүүлэхэд эрч хүч сайн байна. Амралтын хэв журам хоолонд анхаар. Эргэлзээтэй бичиг баримтад гарын үсэг зурах, шинэ ажил эхлэх, эрсдэлтэй үйлдэл эрхлэх, машинаар хурдан давхих зэрэг нь энэ өдөр осолтой.


Хилэнц (10/23-11/21)   

Та ямар ч асуудлыг шийдвэрлэх авъяастай бөгөөд яг одоо ямар нэг зүйл болоход хариу арга хэмжээ авахад хамгийн тохиромжтой үе юм. Таны зорилго маш тодорхой бөгөөд энэ нь танд урт хугацааны төлөвлөгөө гаргахад тусална. Зүрх сэтгэлээ дагаж, шаргуу ажиллах хэрэгтэй. Хамтрагчдаа бүх ажлаа даатгах хэрэггүй тэд таныг яаж ч хөөдөж мэднэ. Аливаад хариуцлагатай байж, хурдан хийхийг хичээ.


Нум (11/22-12/21)   

Элдэв түрэмгий саналаас татгалзсаны ач тус одоо л гарах бөгөөд ирээдүйд бий болох үйл ажиллагааны ашигтай чиглэлээ олж авч чадна. Таны хамтрагч найз гэж бодож байсан хүн тань урвагч эсвэл хорон муу үгтэй хүн байна. Магадгүй өвчтөнүүдийн сэтгэл санаа тавгүй байх нь хямралтай холбоотой. Амьдрах дур хүслээс нөхцөл байдал дээрдэх болно. Тиймээс дэмжлэг мөн эрч хүч авах болно. Харин хорон санаатай хүмүүс таны эргэн тойронд маш их байгааг санахад илүүдэхгүй.


Матар (12/22-1/19)   

Сэтгэл сэргэм өдөр. Өнөөдөр олон нийтийн уулзалт, арга хэмжээ тасралтгүй явагдах бөгөөд гэрээсээ гарахдаа энэ бүгдэд зохицох сайхан хувцас өмсөх хэрэгтэйг анхааруулж байна. Хуучин найзтайгаа уулзаж ярилцах болно. Найз тань таныг маш чухал хүнтэй танилцуулж магадгүй. Та өнөөдөр маш азтай байх болно.


Хумх (1/20-2/18)   

Эрх мэдэлтэй хүмүүстэй танилцаж хамтарч ажиллах нь нэг талаар төвөгтэй мэт боловч нөгөө талаар таны байр суурийг дээшлүүлнэ. Тиймээс энэ боломжоос зугтах хэрэггүй. Таны оюуны чадамж дээд цэгтээ байгаа боловч таны тогтворгүй зан ааш таныг сэтгэл зүйн хувьд нэлээд хүнд байдалд оруулах болно. Ямар нэг зүйлд оролцохдоо болгоомжтой хандах хэрэгтэй. Олон нийтийн өмнө ярьж сурахаар сургуулилт хийснээр танд нэлээд их боломж гарч ирэх бөгөөд зарим хүн таныг яриа хийж өгөхийг урьж магадгүй. Төрөөс гаргасан тогтоол шийдвэр танд асуудал учруулж мэднэ.


Загас (2/19-3/20)

Хөнгөмсөг байдал, үр ашиггүй явдал нь дутагдалд оруулж хохирол хэлнэ. Мөнгө хамаагүй үрж болохгүй. Уналтад орно. Энэ өдрийг янз бүрээр зугаацан өнгөрүүлнэ. Хайр дурлалын асуудал хэцүү байна. Өнөөдөр та тэвчээртэй байж, сайхан санааг хүлээж авахаас татгалзаж, шинэ танилтай болох, эрсдэлтэй алхам хийхээс сэргийлээрэй. Гэнэтийн мэдээ таныг өмнө нь төлөвлөсөн ажлаа эргэж харахад хүргэнэ. Ажлаасаа хөндийрч сайтар амар. Албан хэргээр алсын замд явах нь таарамжгүй байна.

Сэтгэгдэлүүд

Дээш