logo
Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан

Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан

2016/03/02

Малчид, тээвэрчид, ард иргэдэдийн анхааралд: Гуравдугаар сарын 3-нд баруун болон төвийн нутгаар, 4-нд ихэнх нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

2016 оны гуравдугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр 13-18 хэм, Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 5-10 хэм, Хараа, Ерөө, Туул Тэрэлж, Халх голын сав газар, Хэнтэйн уулархаг нутгаар 1-6 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 1-6 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 1-3 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 11 хэм хүйтэн, харьцангуй чийг 85 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.


2016 оны гуравдугаар сарын 03-наас гуравдугаар сарын 07-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Гуравдугаар сарын 3-нд баруун болон төвийн нутгаар, 4-нд төв, говь, зүүн зүгийн нутгаар, 5-нд баруун зүгийн нутгийн хойд хэсэг болон зүүн зүгийн нутгаар, 6-нд нутгийн баруун хагаст цас орно. Салхи 3-нд ихэнх нутгаар, 4-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч хүчтэй цасан шуурга шуурна, 5-нд Алтайн салбар уулсаар, 6-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан шуурга шуурна. 3-нд баруун зүгийн нутгаар, 4-нд ихэнх нутгаар хүйтэрч Завхан голын эх, Увс нуур болон Дархадын хотгороор шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 20-25 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.

Сэтгэгдэлүүд

Дээш