logo
Улаанбаатарт өдөртөө 10 градус хүйтэн

Улаанбаатарт өдөртөө 10 градус хүйтэн

2015/12/18

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд өдөртөө хүйтний эрч сулавтар байна.

2015 оны 12 дугаар сарын 18-ны 20 цаг хүртэл:  Баруун болон төвийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр.  Олон нуурын хөндий, Хүрэн бэлчир, Дархадын хотгор,  Идэр, Тэс Хэрлэн, Онон, Улз, Халх голуудын саваар 16-21 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 11-16 градус, Алтайн өвөр говь болон  Өмнөговийн нутгаар 2-7 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 8-10 градус хүйтэн байна.


2015 оны 12 дугаар сарын 19-наас 12 дугаар сарын 23-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв  
 

20-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 21-нд баруун болон төвийн нутгаар, 22-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 20-нд Алтайн салбар уулсаар, 21,22-нд зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. Хугацааны эцсээр ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

Сэтгэгдэлүүд

Дээш