logo
Сайд Л.Пүрэвсүрэнгийн Итали улсад хийсэн ажлын айлчлал өндөрлөлөө

Сайд Л.Пүрэвсүрэнгийн Итали улсад хийсэн ажлын айлчлал өндөрлөлөө

2015/10/26

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн Бүгд Найрамдах Итали Улсад хийсэн ажлын айлчлал амжилттай болж өндөрлөлөө. Энэ үеэр Милан хотноо зохион байгуулагдаж буй "ЭКСПО Милано 2015” арга хэмжээний төв талбайд ”Монголын өдөр" арга хэмжээг хоёр удаа зохион байгуулав.

"Монголын өдөр" арга хэмжээ нь "ЭКСПО Милано 2015”-д оролцож буй болон үзэж сонирхохоор ирсэн гадаадын зочид төлөөлөгчдөд Монгол Улсын түүх, соёл урлагийн гайхамшиг, давтагдашгүй өв уламжлалын талаар танилцуулснаараа үр дүнтэй боллоо.

Тус арга хэмжээний үеэр манай уран бүтээлчид зөвхөн монголын үндэсний язгуур урлаг төдийгүй түүнийг орчин үеийн болон сонгодог урлагтай хослуулан тоглосон нь олон нийтийн сонирхлыг татаж байсан юм. Дашрамд дурдахад өдөрт 300 гаруй мянган хүн “Экспо Милано 2015” арга хэмжээг зорин ирж, тус үзэсгэлэнгийн хүрээнд зохион байгуулагдаж буй соёлын арга хэмжээнүүдийг үзэн сонирхож байна.

Сэтгэгдэлүүд

Дээш