logo
Улаанбаатарт 15 хэм дулаан

Улаанбаатарт 15 хэм дулаан

2015/09/22

Малчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд: 23-24-нд газар тариалангийн бүс нутгаар бороо, нойтон цас орж цочир хүйтрэхийг анхааруулж байна.


2015 оны есдүгээр сарын 22-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, төвийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи төвийн нутгаар баруун өмнөөс, зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр, Алтайн салбар уулсаар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод Дарьгангын тал нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар 8-13 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 13-15 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 5 хэм дулаан, харьцангуй чийг 92 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2015 оны есдүгээр сарын 23-наас есдүгээр сарын 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

23-нд баруун болон төвийн нутгаар, 24-нд төв болон зүүн зүгийн нутгаар, 25-нд зүүн зүгийн нутаг, баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 26-нд баруун зүгийн нутгаар бороо, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч, говийн бүс нутгаар шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 8-13 хэм дулаан байна.

Сэтгэгдэлүүд

Дээш