logo
АХА: Бэлгэвчийг анх Гүндалай санаачилсан

АХА: Бэлгэвчийг анх Гүндалай санаачилсан

2015/06/16
-Оросын холбооны улсад төлсөн мөнгөнөөс дутсан 50 сая доллар ямар замаар орсон бэ?
-Мянганы замаар
-Бэлгэвчийг анх ямар хүн санаачилсан бэ?
-Гүндалай
-Хэн нэг нь андуураад тань руу хайрын мессежээ явуулчихсан бол та юу гэж бодох вэ?
-Андуураагүй байгаасай гэж бодно.
-Ямар хүнийг энгэрээ цоолох хүн гэдэг вэ?
-Тамхи татдаг хүнийг.
-Барон Унгерн алтаа хаана нуусан бэ?
-Оюу толгойд.
-Жоом яагаад дулаан газар үүрлэдэг вэ?
-Өвлийн хувцасгүй учир
-Эртний хаад яагаад олон хатантай байсан бэ?
-Чалх сайтай байсан.
-Үүрийн таван жингээр гүйдэг амьтан?
-Нууц амраг.
-Бөртэ чоно Гуа марал дээр очоод яасан бэ?
-Идсэн.
-Гүррагчаа сансарт нисээд юу нээсэн бэ?
-Төрийн ордныг
-Хамгийн өндөр настай хүн?
-Өвлийн өвгөн
-"Хэнтийн өндөр ууланд" симфонийг хэн бичсэн бэ?
-Моцарт
-Хөдөлмөр хүнийг бий болгожээ гэж хэн хэлсэн бэ?
-Буянгийн Жагаа.
-Зангианы зурагтай газар юуны газар вэ?
-Хадгаламж зээлийн хоршооных.
-Орчин үед баатар хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?
-Банкнаас зээл авсан хүнийг хэлнэ.

Сэтгэгдэлүүд

Дээш