logo
Дэлхийн Худалдааны төв бизнесийнхэнд үүдээ нээлээ

Дэлхийн Худалдааны төв бизнесийнхэнд үүдээ нээлээ

2014/11/04
Есдүгээр сарын 11-ний террорист халдлагын үеэр ихэр цамхаг нурснаас хойш 13 жил гаруйн дараа Нью-Йоркийн худалдааны төв бизнесийнхэнд дахин үүд хаалгаа нээлээ. Хэвлэлийн томоохон компани болох Conde Nast-ийн ажилтнууд тус 104 давхар барилга дахь шинэ ажлын байр луугаа нүүж эхэлсэн бол Kids Creative, GSA компаниуд ч талбай түрээслэхээр болжээ.

Дэлхийн Худалдааны Төвийг дахин барьж байгуулахад $3.8 тэрбумын хөрөнгө зарцуулснаас гадна найман жилийн хугацаа шаардагджээ. Одоо тус цамхаг нь 541 метр өндөр буюу АНУ дахь хамгийн өндөр барилгад тооцогдож байна. Барилгын дээд хэсэг дэх ажиглалтын цэгийг яваандаа олон нийтэд зориулан нээхээр төлөвлөөд байгаа аж. Ихэр цамхагийн оршиж байсан 16 акр талбайн төв хэсэгт Дэлхийн Худалдааны Төвийн шинэ барилгыг босгосон юм.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/


 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш