logo
“Төрийн өмчийн концессийн зүйлийн жагсаалт”-д өөрчлөлт орлоо

“Төрийн өмчийн концессийн зүйлийн жагсаалт”-д өөрчлөлт орлоо

2014/10/06
Засгийн газрын ээлжит хуралдаанаас Засгийн газрын 2013 оны есдүгээр сарын 6-ны өдрийн 317 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчийн концессийн зүйлийн жагсаалт”-д “Рашаант улсын нөөц агуулах”, “Монгол угсаатны музейн цогцолбор”, “Овоотын уурхай-Эрдэнэт хот чиглэлийн төмөр зам” гэсэн гурван төслийг нэмлээ. Батлагдсан төслүүдийн концесс олгох уралдаант шалгаруулалт, шууд гэрээ байгуулах асуудлыг зохих журмын дагуу зохион байгуулахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгалаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш